Шинэ литийн технологи хэрэв амжилттай хэрэгжвэл дэлхийг эко болгоно

Технологи-360

Рио Тинто, Женерал Моторс, АНУ-ын Эрчим хүчний салбар нь цахилгаан автомашины үйлдвэрлэлд хувьсал авчрах литийн шинэ технологиудад идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байна.

Одоогоор энэ технологийг цаашид өргөн хүрээнд ашиглаж болох эсэхийг батлах ажил үлдсэн байна. Хэрэв амжилттай хэрэгжвэл уул уурхайн салбарынхны  хувьд дэлхийг эко болгоход томоохон нааштай эргэлт болно. Ил уурхай болон  ууршилтын цөөрмийн улмаас хэдэн мянган метр кв хөлбөмбөгийн талбайн хэмжээний газар сэндийчдэг байдлыг халахад литийн үйлдвэрлэл маш чухал нөлөө үзүүлж чадах юм.

DLE буюу шууд литийн гаргалт гэгдэх энэ технологи нь жижиг агуулахад байрлуулсан тусгай төхөрөөмжөөр шүүлтүүр, мембран, шавран толгой зэргийг ашиглан далайн давсны уусмалаас цагаан метал гаргаж задалдаг. Гэхдээ их хэмжээний ундны ус, цахилгаан ашиглаж байгаа учраас одоогоор өргөн хүрээнд амжилттай хэрэгжээгүй байгаа юм. 

Иймд дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид, уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагч нар цахилгааны автомашины хувьсгалыг шинээр эргүүлэхийн тулд  литийн хангамжийн DLE технологийн компаниудад хэдэн сая ам.долларын хөрөнгө хаясаар байна.

"Энэ бол тоглоомыг өөрчлөгч, шинэ шинэ боломжууд нээгдэнэ " гэж АНУ-ын эрчим хүчний нарийн бичгийн дарга Женнифер Гранхолм эрчим хүчний их хурлын үеэр онцолжээ.