Спорт

Өчигдөр шөнө Европын хөлбөмбөгийн лигийн тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Португалын нийслэл Лиссабонд Германы Мюнхений “Бавария” баг финалын тоглолтод Францын “Пари Сен-Жермен” багийг 1:0-ийн харьцаатайгаар хожсон байна.

Хөлбөмбөг тайлбарлагчид шийдвэрлэх тэмцээнийг олон гоолтойгоор явагдана гэж найдаж байсан байна. Тэдний зүгээс тоглолт өрсөлдөөнтэй байсан ч, ерөнхийдөө тайван, жигд явагдсан гэж дүгнэн, “Бавария” багт гоол оруулах хэд хэдэн боломж байсан тухай хэлжээ. Энэ улиралд 50 гаруй гоол оруулсан тоглогч Роберт Левандовский цохилт хийсэн боловч хаалганы хөндлөвчийг онож гоол ороогуй байна. Харин завсарлагааны дараа оноогоо тэнцүүлэх алтан боломжийг “Пари Сен-Жермен” багийн довтлогч Килиан Мбаппе ашиглаж чадаагүй юм. Харин өмнө нь “Пари Сен-Жермен” багт тоглож байсан “Бавария” багийн хагас хамгаалагч Кингсли Коман тоглолтын хоёр дахь үеийн 59 дэх минутанд толгойгоороо гоол оруулсан байна. Үүнээс гадна “Бавария” баг тэмцээний бүх тоглолтод хожиж Аваргуудийн лигийн ялагч болсон анхны баг болжээ. Өмнө нь ямар ч баг ийм амжилтыг гаргаж чадаагүй юм. Ингэснээр “Бавария” баг Аваргуудын лигт 6 дахь удаагаа ялалт байгууллаа.