Спорт

Мягмар гарагт Хөлбөмбөгийн алдарт од Лионель Месси Испаний Барселона багт 20 орчим жил тоглосны дараа багаасаа гарах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Аваргуудын Лигийн шөвгийн наймд Барселона баг Мюнхений Бавариа багийн эсрэг тололтонд 2:8-ын онооны харьцаатай ялагдал хүлээснээс 11 хоногийн дараа Леонель Месси ийнхүү мэдэгджээ.

Гэхдээ Мессигийн багаас гарах хүсэлт Барселона багтай байгуулсан гэрээний нөхцлийн асуудлаар эрх зүйн маргаан гарч магадгүй болоод байгаа юм. Месси багаас гарах хүсэлтэдээ Барселона багтай байгуулсан торгууль ногдулахгүйгээр гарах заалтыг сануулсан боловч Барселона багаас энэ заалт өнгөрсөн зургадугаар сард дууссан гэж мэдэгджээ.  Барселона баг 2007-2008 оны улирлын тоглолтоос хойш нэг ч ялалт байгуулаагүй юм байна. Өдгөө 33 настай Леонель Месси оны шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг”-ийн эзнээр зургаан удаа тодорч байжээ. Тэрбээр Барселона баг Испанийн  лигийн 10, Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аваргын титмийг авахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Лионель Месси 2001 онд Барселонад ирж Ла-Масия залуучуудын академид элссэн. Тэрбээр 2003 онд 16 насандаа анхны багийн тоглолтоо хийсэнээс хойш томоохон 34 тэмцээнд оролцон тэргүүлсэн байна.