Facebook-ийн толгой компани Мета энэ долоо хоногт томоохон хэмжээний цомхотгол хийхээр бэлтгэж байна

Технологи-360

Meta Platforms Inc энэ долоо хоногт олон мянган ажилтнаа хамруулсан томоохон хэмжээний цомхотгол хийхээр төлөвлөж байна гэж Уолл Стрит сэтгүүл мэдээлсэн байна. 

Фэйсбүүкийн толгой Мета-гийн аравдугаар сард гарсан улирлын орлого хангалтгүй, энэ жил хагас их наяд гаруй долларын алдагдалд хүрч, ирэх онд мэдэгдэхүйц их хэмжээний зардал гарч магадгүйн дээр Метагийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 67 тэрбум доллараар буурсан байна.  Мета-гийн зүгээс энэ уналтад дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, TikTok-ийн өрсөлдөөн, Apple-ийн нууцлалын өөрчлөлт, метаверсд их хэмжээний зарлага гаргасан зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байна. Гүйцэтгэх захирал Марк Зукерберг метаверсийн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгөхийн тулд арав орчим жил болно. Энэ хооронд тэрээр ажилд авахыг зогсоож, төслүүдийг хаан, зардлаа бууруулахын тулд багаа дахин өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болсон гэж тайлбарлажээ. Сошиал медиа Фэйсбүүк ирэх  6-р сард инженерүүд ажилд авах төлөвлөгөөгөө дор хаяж 30%-иар бууруулж, ажилтнуудаа эдийн засгийн уналтад бэлдэхийг анхааруулсан байна. Метагийн хувьцаа эзэмшигч “Алтиметр Капитал Менежмент”-ээс Марк Зукербергт илгээсэн нээлттэй захидалд, компани нь ажлын байр, хөрөнгийн зардлаа цомхотгох замаар үйл ажиллагаагаа оновчтой болгох шаардлагатай гэж мэдэгдэж байсан гээд Мета нь метаверс рүү зардлаа нэмэгдүүлж хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан гэж нэмж дурджээ.