Спорт

160 гаруй хүний эрхийн байгууллагаас Олон улсын олимпын хороог 2022 оны өвлийн олимпыг Бээжинд зохион байгуулна гэсэн шийдвэрээ дахин хэлэлцэх шаардлагатай гэдэгт санал нэгдэн гарын үсэг зуржээ.

Хятадын Засгийн газрыг олон төрлийн байдлаар ОУ-ын эрх, хууль хүний эрхийг зөрчдөг хэмээн иш татсан байна. ОУОХ-ны тэргүүн Томас Бахд хандсан энэ албан бичигт хүний эрхийн байгууллагууд БНХАУ-ын Засгийн газар Шинжаан, Түвд, Хонконг, Өвөр Монголын эсрэг авч байгаа арга хэмжээнүүд нь хүний эрхийг зөрчиж байгаа учраас олон улсын эв нэгдлийг илэрхийлсэн олимпыг энэ улсад зохион байгуулах нь буруу гэж үзжээ. Албан бичигт дурдсанаар

“2008 оны зуны Олимпийн наадам нь Хятадын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр ажиллана гэсэн буруу итгэл үнэмшилтэй байсан тул ОУОХ-ны нэр хүнд ихээр унасан. Бодит байдал дээр Олимпийн наадам зохион байгуулах эрхийн авч байгаа нэр хүнд нь Хятадын засгийн газрын үйл ажиллагаануудыг улам зоригжуулж, дэмжих болсон. Бид холбоог өмнөх алдаагаа давтахгүй байж, ёс суртахууны эрх мэдлээ дахин эрсдэлд оруулахгүй байхыг хүсч байна”

хэмээжээ. Харин БНХАУ-ын гадаад хэргийн газрын төлөөлөгч Жао Ли Зиань энэ албан бичгийг

“спортыг улс төржүүлэх оролдлого”

хэмээн тодорхойлж Хятад энэ хүсэлтийг эрс эсэргүүцэж байна гэж мэдэгдсэн байна.