Нийслэл хот орчмын голууд аюултай түвшинг давж үерлэсэн тул сэрэмжлүүлж байна

Нийгэм

Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 1-15 см буурсан ч Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд  үерийн түвшинг 2-10 см, Туул гол Улаанбаатар орчимд 23 см, Алтанбулаг орчимд 25 см давсан бол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалахдаа үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар