Улс төр

Португалид явагдсан парламентын сонгуульд энэ улсын эрх баригч социалист нам тэргүүлжээ. Парламентын сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч экзит-поллын дүн мэдээгээр ерөнхий сайд Антониу Кошта тэргүүтэй социалист нам сонгуульд 37%-ийн санал авч тэргүүлсэн үзүүлэлттэй байгаа юм.

Португалийн парламентын сонгуульд социалист нам тэргүүлсэн хэдий ч олонхи болж чадаагүй байна. Антониу Кошта тэргүүтэй социалист нам парламентын 230 суудлаас дор хаяж 116-г нь авч байж олонхи болох боломжтой байжээ. Тэгвэл сонгуулийн саналын хуудасны 99%-ийг тоолж дууссаны дараах байдлаар социалистууд 106 мандат авах нь тодорхой болсон байна. Гэсэн хэдий ч Кошта энэ удаагийн сонгуульд түүний тэргүүлж байгаа нам ялалт байгуулсан талаар мэдэгджээ. Португалийн барууны төвийг сахигч Социал-демократ нам 28%-ийн санал авч, парламентад 77 суудал эзэлсэн байна. 2015 онд засгийн эрхэнд гарсан Антониу Кошта өмнөх засгийн газраасаа хэрэгжүүлж байсан эдийн засгийн бодлогыг халж, цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлжээ. Сүүлийн жилүүдэд Португалийн эдийн засаг өсөлттэй байгаа юм.