Улс төр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй Сири дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар тусгайлан хэлэлцжээ.

ОХУ-ын тэргүүн Сирийн зүүн хойд бүсэд нөхцөл байдал тогтворгүйтэж, Турк улс Сирийн курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар зэхэж байгаатай холбогдуулан улсынхаа аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй шуурхай хуралдаан хийжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдээлсэн байна. Песковын мэдэгдсэнээр Кремльд болсон уулзалтын үеэр аюулгүйн зөвлөлийн гишүүд Сири дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, Сирийн үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаарх байр сууриа солилцжээ.