Улс төр

Японы Ниссан Мотор компани компанийхаа дэд ерөнхийлөгч Макото Учидаг дараагийн тэргүүн, гүйцэтгэх захирлын албан тушаалд томилжээ. Түүний өмнө энэ албан тушаалыг хашиж байсан Хирото Сайкава өнгөрсөн 9-р сард огцорсон юм. 

Ниссан Мотор компанийн захирлуудын зөвлөл мягмар гарагт хуралдан, Макото Учидаг компанийнхаа шинэ гүйцэтгэх захиралаар томилох шийдвэр гаргажээ. Энэ жил 53 настай Макото Учидагийн хувьд тэрээр шинэ албан тушаалд томилогдсоноор өмнөх удирдлагын багийн гаргасан алдааг засч, компанийхаа нэр хүндийг өргөх, Францын Рено компанитай хамтран байгуулсан Ниссан Рено эвслийг дахин хөл дээр нь босгох зэрэг томоохон ажлууд хүлээж байгаа юм.