Гэрлэх саналаа далайн эрэг дээрх нисэх онгоцны буудалд өвөрмөцөөр тавьжээ

Үйл явдал

Нэгэн эр дэлхийд алдартай Барра нисэх онгоцны буудлын элсэн дээр гэрлэх саналаа бичиж найз охиноо гайхшруулжээ.

26 настай Жэми Форде тухайн нисэх буудлын ажилтнаас найз охин Анна Пондтойгоо Бямба гарагт Гласговоос Барра руу хөөрөх үед гэрлэх саналын үгийг элсэн дээр ийнхүү бичиж өгөхийг гуйжээ.

Хатагтай Понд гэрлэх саналыг Логанэйр нисэх онгоц эргийн зурвас руу ойртох үед анзаарсан байна.

Найз залуу Фордэ:

"Анна над руу эргэж хараад, юу вэ? гэснээ гэнэт өөрт нь хандсан болохыг ойлгонгуутаа "Тийм ээ" гэж хэлсэн"

гэж ярьжээ.


Йокшерт амьдардаг хос богино хугацааны амралтаа өнгөрүүлэхээр Баруун Айлсд очоод ирсэн юм.

Форде хүүхэд байхаасаа нисэх хүчнийг сонирхдог байсан, үргэлж Барра-гийн эргийн зурваст очихыг хүсдэг байжээ.

Нислэгт цуг нисч байсан бусад зорчигчид юу болоод байгааг мэдэнгүүтээ бидэнд халуун алга ташилт өгч байсан.

Гэрлэх саналын энэ үйл явдал нийгэмд түгмэгц тэд таксины жолоочоос авахуулаад нутгийн ресторанаас хүртэл бэлэг хүлээн авчээ.
Энэхүү үйл явдлыг ийм онцгой болгоход Логанэйр нисэх буудлынхан болон арлын иргэд тусаллаа гэж Форде ярьсан байна.

"Нисэх буудлын зүгээс зөвшөөрнө гэж бодож байгаагүй, гэтэл тэд зөвшөөрөхөөр барахгүй Аннад харах боломжтой зөв байрлалыг олохын тулд бүр туршилтын нислэг дроноор хийсэн байсан"

гэж талархснаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC