Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж байна

Нийгэм

Зуны улирал эхэлж, зуслангийн чиглэл рүү зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 15-наас зуслангийн чиглэлүүдэд их багтаамжийн таван автобусыг үйлчилгээнд явуулж эхэлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллага эцсийн зогсоолууд дээр рейс тутамд тээврийн хэрэгслүүдэд ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж байна. Мөн орой бааз дээр тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавин ажиллаж байгаа юм.