Улс төр

АНУ-ын конгрессын танхим улсынхаа төрийн тэргүүн Дональд Трампын эсрэг импичмент буюу итгэл хүлээлгэх эсэх асуудлыг дэмжсэн тогтоолын төсөл баталжээ. Баримтыг конгрессын танхимын 232 гишүүн дэмжиж, 196 нь эсэргүүцсэн байна.

АНУ-ын конгресс 10-р сарын 31-нд явуулсан бүх нийтийн санал хураалтаараа Цагаан ордны тэргүүн Дональд Трампын эсрэг импичментын асуудлыг эхлүүлэх тогтоолын төслийг хэлэлцүүлэн олонхийн саналаар дэмжсэн байна. Үүнээс өмнө АНУ-ын конгрессын танхимын үйл ажиллагааны зөвлөл тогтоолын төслийг хэлэлцэх зөвшөөрөл олгосон юм. Баримтыг батлахад танхимын гишүүдийн олонхийн санал байхад хангалттай байжээ. Улмаар 232 гишүүн дэмжиж, 196 нь эсэргүүцсэнээр импичментийн үйл явцыг эхлүүлэх тогтоолын төслийг баталсан байна.

  • АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп конгрессын танхимын шийдвэрийн талаар өөрийн твиттер хуудсан дээрээ: “Энэ бол АНУ-ын түүхэнд гарч байгаагүй шулмын ангуучлал” гэж бичсэн байна. 

Ерөнхийлөгч Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг анх өнгөрсөн 9-р сарын 24-нд сөхөн тавьжээ. Импичментын асуудлыг хөндөх болсон шалтгаан нь Цагаан ордны тэргүүнийг Украины тэргүүн Владимир Зеленскийтэй өнгөрсөн 7-р сарын 25-нд хийсэн утасны яриа болсон байна. Энэ ярианы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Украины эрх баригчдаас ирэх 2020 онд улс оронд нь болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүнтэй хамт нэр дэвшин өрсөлдөхөөр зорьж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байдены хүүгийн талаар мөрдөн шалгах ажил эхлүүлэхийг шаардсан гэсэн баримт Трампыг төрийн эрх мэдлээ хэтрүүлсэн, гадны улс орны тэргүүнд өөрийн үзэл бодлыг тулгаж дарамт үзүүлсэн гэх зэрэг хэл аманд өртөх шалтгаан болжээ.