Улс төр

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон улсынхаа парламентын танхимыг огцруулж, улс орондоо парламентын ээлжит бус сонгуулийн үйл явцыг албан ёсоор эхлүүллээ. Жонсон лхагва гарагт улсынхаа хатан хаан 2-р Элизаветад бараалхан, парламентаа тарааж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдэж, сонгуулийн үйл явцыг эхлүүлэх зөвшөөрөл авчээ. 

Их Британийн ерөнхий сайд Даунинг стритийг орхин Букингемын ордныг зорьж, улсынхаа хатан хаанаас парламентын танхимаа тараах зөвшөөрөл хүссэн байна. Их Британид ирэх 12-р сарын 12-нд парламентын урьдчилсан сонгууль явуулах тов тогтоож, улс төрийн энэ үйл явц ЕХ-ноос өрх тусгаарлах Брексит хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх үндэс суурийг бүрдүүлэх учиртай юм. Борис Жонсон Букингемийн ордонд бараалхан, хатан хаантай уулзсаныхаа дараагаар улсынхаа парламентын танхимыг хугацаанаас нь өмнө тараах шийдвэрийг албан ёсоор гаргаж, ингэснээр Их Британид дараагийн парламентыг сонгох үйл явц эхэлжээ. Парламентын сонгуулийн кампанит ажил эхэлснээр хуулийн дагуу энэ улсын хууль боловсруулах дээд байгууллагын үйл ажиллагаа албан ёсоор зогсч байгаа юм.