Улс төр

НҮБ-ын Ерөнхий ассамблей АНУ-д хандан Куба улсын эсрэг тавьсан худалдаа, эдийн засгийн хоригоо цуцлахад уриалсан тогтоолын төсөл батлан гаргажээ. Энэхүү баримтыг Ерөнхий ассамблейн 187 гишүүн орон, тэр дундаа ОХУ дэмжсэн байна. Тэгвэл баримтыг АНУ, Израиль улсууд эсэргүүцэж, тэдэнтэй Бразил улс нэгджээ. Түүнчлэн Украин болон Колумби улсууд санал хураалтын үеэр түтгэлзсэн санал өгсөн байна. 

АНУ, Кубын эсрэг 60 жилийн өмнө худалдаа, эдийн засгийн хатуу хориг тогтоосон юм. Хэдийгээр ерөнхийлөгч Барак Обамагийн үед энэ хориг харьцангуй зөөлөрсөн ч Трампын засгийн газар хоригийг эргүүлэн чангатгасан байна. Ерөнхий ассамблейн хуралдаан дээр ОХУ-ын гадаад хэргийн сайдын орлогч Александр Панин АНУ, Кубын эсрэг аажмаар хоолойг боомилох бодлого баримталж байгааг шүүмжилжээ. Өнөөдрийн байдлаар АНУ-аас Эрх чөлөөний арлын эсрэг тавьсан хоригийн улмаас Куба улсад 922 тэрбум долларын эдийн засгийн хор хохирол учирсан гэж тооцож байна. Тиймээс цаг үе өөрчлөгдөж, дэлхий глобальчлагдан өөрчлөгдөж байгаа цаг үед АНУ, Кубын эсрэг хоригоо цуцлахад уриалан НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ дагуу нэгдсэн санал шүүмж оруулан хэлэлцэж, Вашингтоныг Хаванагийн эсрэг хоригоо цуцлахад уриалсан тогтоолын төсөл баталжээ.