Халдварын тархалт нэмэгдэхийг анхаарууллаа

Ковид-19 /дотоод/

ХӨСҮТ: Дельта вирус орон нутагт тархаж эхэлсэн

Ковид-19 халдвараар өнгөрсөн долоо хоногт 9059 иргэн өвдсөн бол 24 хүн нас барсан. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Тэгвэл нийт өвчлөлийн 10 гаруй хувийг эзлээд байгаа дельта хэлбэрийн вирус орон нутагт тархсан гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Уг нь бол нийслэлд бүртгэгдэх халдвар 290 болон буурсан ч нийтийг хамарсан арга хэмжээ, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой халдварын тархалт нэмэгдэнэ гэдгийг анхаарууллаа. Орон нутагт бүртгэгдэх халдвар буурахгүй өндөр хэвээр байгаа юм.