Улс төр

Иран улсад Межлис буюу парламентын сонгууль удахгүй болно. Тэгвэл Иранд парламентын сонгуулийн албан ёсны бүртгэл эхэлж, энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Иранд болох парламентын сонгуулиар түүнчлэн нэгдсэн ассамблейн гишүүдийг давхар сонгох юм. Ираны Межлисын сонгууль 2020 оны 2-р сарын 21-нд явагдахаар тов тогтоогоод байгаа юм. Тэгвэл ирэх парламентын сонгуульд өрсөлдөх нам хүчин, нэр дэвшигчдийг бүртгэх үйл явц Иранд эхэлжээ. Нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл явц энэ сарын 1-7-ны хооронд үргэлжлэх юм. ИРаны дотоод хэргийн сайд Рахмани Фазли ням гарагт хэвлэлийн бага хурал хийж, сонгуулийн үйл явц албан ёсоор эхэлж, нэр дэвшигчдийн бүртгэл эхэлснийг мэдэгдсэн юм. Улс төрийн шинжээч, ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаагийн Межлисын сонгуульд 7 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөх бололтой. Ирэх 2-р сард болох парламентын сонгуулиар Ираны иргэд сонгогчид улсынхаа 207 тойргоос Межлист суух нийтдээ 290 гишүүнийг сонгох учиртай юм.