Улс төр

Шри Ланкад ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчлалынхаа үеэр Шри Ланкийн хамтрагч Динеш Гуна-варденыг Москвад айлчлахыг урьсан байна. 

Сергей Лавров ийнхүү мэдэгдэх үеэрээ Москва Коломбогийн талууд сүүлийн жилүүдэд харилцаа холбоогоо эрчимтэй хөгжүүлж, сайн хөршийн найрсаг харилцаа тогтоож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд энэ үеэр талууд зөвхөн хоёр улсын төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн , цаашлаад олон улсын тавцан дээр харилцаа бэхжүүлж, байр сууриа ойртуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Шри Ланкийн гадаад хэргийн сайд түүнчлэн ОХУ-тай харилцан итгэлцэл дээр тулгуурласан, эрх тэгш харилцаа хөгжүүлж байгааг тэмдэглэжээ.