Улс төр

Швейцарын Давос хотноо уламжлалт Дэлхийн Эдийн засгийн нэгдсэн форум ажлаа эхэллээ. Уулын цанын бааз бүхий аялал жуулчлалын жижиг хотод дэлхийн өнцөг булан бүрээс улс орнуудын төр засгийн тэргүүнүүд, Дэлхийн Банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид хуран цуглаад байна. 

Давосын эдийн засгийн чуулган энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх юм. Зохион байгуулагчдынх нь мэдээлж байгаагаар Давосын чуулганд дэлхийн 50-иад улс орны тэргүүлэгчид, тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Холбооны канцлер Ангела Меркель зэрэг удирдагчид оролцож байна. Энэ удаагийн Давосын чуулганы гол сэдэв нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед байгаль, хүрээлэн байгаа орчныг хамгаалахад чиглэгдсэн технологийг хөгжүүлэх асуудал байх юм.