Улс төр

Ойрын өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг Умард Солонгосын удирдагч хаана байгаа вэ гэсэн асуулт татаад байгаа. Өчигдөр Умард Солонгосын хэвлэлүүд удирдагч Ким Жон Ун-ыг Вонсан хотод амарч байгаа гэх баримттай мэдээлэл дэлгэсэн.

Даваа гарагт Доналд Трамп Цагаан ордноос хийдэг мэдэгдэлдээ

“Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун магадгүй өвдсөн байх. Гэхдээ түүнийг маш сайн байгааг би мэдэж байгаа. Харин илүү мэдээлэл өгөх боломжгүй. Түүнд сайн сайхныг хүсье!”

хэмээн ярьжээ. Ким Жон Уныг нас барсан эсвэл коронавируст халдвар авсан гэх мэт маш олон тодорхойгүй мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байсан. Харин Хойд Солонгосын “38 North” сайтад сансраас авсан зургаас үзэхэд удирдагч Ким Жон Ун Вонсан хотод амарч байх магадлалтай байна хэмээн мэдэгдсэн юм. Учир нь түүний хувийн галт тэрэг байраасаа хөдлөн нийслэл Пьёнян хотоос 200 гаруй километр зайтай Вонсан хотод байрласан байгааг сансраас авсан зургаар олж тогтоосон байна. Ким Жон Ун 4-р сарын 11-нээс хойш олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй нь олны анхаарлыг татаад байсан. Тэрээр 4-р сарын 15-нд өөрийн өвөө Ким Ил Суны төрсөн өдрийн үйл ажиллагаанд ч оролцоогүй юм. Хэсэг хугацааны дараа удирдагчийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийнэ гэдэгт хэвлэлүүд хүлээлт үүсгээд байна.