WIN MCNAMEE/GETTY

Улс төр

Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д суралцдаг Хятад оюутнууд, судлаачдыг хилээр оруулахгүй гэх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ шийдвэрийг 6-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна.

АНУ-д суралцдаг Хятад оюутнуудыг цэргийн болон тагнуулын санаа агуулсан байж болзошгүй хэмээн таамагласны улмаас хилээр оруулахыг хориглосон байна. Доналд Трамп Dаасан гарагт хийсэн мэдэгдэлдээ

“Олон жилийн турш Хятадын Засгийн газар манай улсын дотоодын аж үйлдвэрийг нууцаар тагнаж байгаа”

хэмээн онцолжээ. Сүүлийн жилүүдийн дунджаас үзэхэд 360 мянга орчим Хятадын иргэн АНУ-д суралцдаг гэсэн судалгаа байдаг. 6-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх болсон Хятад оюутнуудыг хилээр нэвтрүүлэхгүй хэмээх мэдэгдэлд Хятадын талаас хариу өгсөн байна. Тодруулбал Хятадын Гадаад  хэргийн яамны сайд  Zhao Li Jian "Энэ бол хүний эрхийн зөрчил, улс төрийн хавчлага" хэмээн мэдэгджээ. АНУ-ын зүгээс одоо оршин сууж байгаа суралцах J bolon F визтэй иргэдийн визийг сунгах тал дээр ч мөн дахин бодолцож үзэхээр болсон байна.