Улс төр

Их Британи Улсын гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Доминик Рааб Хонгконгийн хэрэгтэн шилжүүлэх гэрээг түдгэлзүүлэхээр болсон тухай мэдэгджээ. Хонгконг засаг захиргааны бүс нь 1997 онд Хятад улсын захиргаанд шилжих хүртэлээ Их Британийн колонид байсан.

Хятад Британийн хамтарсан тунхаг, Хонгконгийн үндсэн хуульд зааснаар 2047 он хүртэл Хонгконгийг Хятадын захиргаан доор “Нэг улс, хоёр системийн дагуу Хятад улс захирч байгаа. Хонгконгийг Хятадад шилжүүлэн өгсөнөөс 50 жилийн дараа буюу 2047 онд Их Британи Улс Хонгконгийг буцаан авах эсэхээ шийдвэрлэх юм. Өнгөрсөн сард Бээжингийн засаг захиргаанаас Хонгконгт шинэ аюулгүй байдлын хууль баталсан. Их Британийн зүгээс энэ хууль нь Хятад-Британийн хамтарсан тунхгийг зөрчиж байна гэж мэдэгдсэн юм. Ингэснээр сүүлийн үед хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн. Саяхан Их Британийн зүгээс 2027 он гэхэд Хятадын технологийн 5G сүлжээг хэрэглээнээс бүрэн хасах төлөвлөгөө боловсруулж, борлуулалтыг нь хориглосон. Өнгөрсөн ням гарагт Их Британийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Доминик Рааб Хонгконгийг Хятдад шилжүүлэх гэрээг цуцлах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдэгджээ. Тэрээр Хятад улсын албаныхан хүний эрхэнд халддаг гэх шалтгаанаар ийм шийдвэр гаргасан гэж хэвлэлийнхэн таамаглаж байна. Бээжингийн засаг захиргаанаас Шинжаан мужийн лалын шашинтнуудад маш олон хориг тавьсан байдаг. Үүнийг ч бас хүний эрхийг зөрчсөн асуудал гэж үзсэн байна. Харин Их Британид суугаа Хятадын бүрэн эрхт элчин сайдын зүгээс харилцааг илүү хурцадмал байдалтай болгох шаардлагагүй гэж мэдэгджээ.  Хятадын Коммунист намын удирдлагууд эдгээр зөрчилд хариу болгон Их Британийн Jaguar Land Rover, BP and GlaxoSmithLine зэрэг компаниудын Хятад дахь салбарт хориг тавьж магадгүй хэмээн анхааруулжээ.