Улс төр

Европын холбоо БНАСАУ, ОХУ, БНХАУ-д цахим халдлагын хориг арга хэмжээ авлаа. Энэ нь урьд өмнө тухайн улсуудыг Европын иргэд, бизнес эрхлэгчдэд хийж байсан цахим халдлагын эсрэг арга хэмжээ гэдгийг өчигдөр мэдэгджээ.

Хориг арга хэмжээний хүрээнд дээрх гурван улсын хэд хэдэн компани багтаж байгаагаас гадна тухайн улсын зарим иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон байна. Тодруулбал, Хятад Улсын хоёр компани, хоёр иргэн, Оросын гурван компани, дөрвөн иргэн, Умард Солонгосын хоёр компани тус тус хориг арга хэмжээнд хамаарагджээ.

Европын холбооны зүгээс эдгээр улс нь Европын гишүүн орнуудын эсрэг кибр халдлага үйлдсэн бусад улс орнуудаас авсан анхны хориг арга хэмжээ гэдгийг мэдэгдсэн байна. ЕХ-ноос гаргасан энэ хориг арга хэмжээнд хамаарагдаж байгаа зарим компани албан байгууллага болон иргэн нь АНУ-д ч бас хориг арга хэмжээ авахуулсан байдагийг эх сурвалжид онцоллоо.

Үүнээс гадна Герман Улс ч бас бусад гишүүн орнуудтайгаа Оросын 2014 оны халдлагатай холбоотойгоор хориг арга хэмжээ авах эсэх дээр шийдвэр гаргах гэж байна.

Харин Оросын талаас ямар нэгэн нотлох баримт байхгүйгээс гадна энэ нь зүгээр л хориг арга хэмжээ авах шалтгаан хайсан хэрэг байж магадгүй тухай өнгөрсөн сард мэдэгдэж байжээ.