Улс төр

Маргааш Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ жил иргэд 26 жилийн турш төр Бараг таван мянга орчим иргэн нийслэл Минск хотод жагсаж байна.  Энэ удаагийн Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль таван нэр дэвшигчтэй явагдаж байна.

Одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Беларусийн Социал демократ намын дарга Сергей Черечен, “Үнэнийг хэл” хөдөлгөөний тэргүүн Андрей Дмитриев, парламентийн гишүүн Ханна Канапацкаяа нар тус тус нэр дэвшиж байна. Үүнээс гадна цахим ертөнцөд олон дагагчтай youtuber бүсгүй Светлана Цихановски энэ удаагийн сонгуульд нэлээдгүй олон иргэдийн анхаарлыг татаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Саяхан хийсэн түүний сурталчилгааны уулзалт дээр хэдэн мянган иргэн ирж түүнийг дэмжээ. Иргэдийн дийлэнх хувь нь одоогийн Ерөнхийлөгч Лукашенког сольж, нийгмийг бүхэлд нь өөрчлөх хүсэлтэй байгаа. Тэрээр саяхан Украиын сэтгүүлчтэй ярилцан өөрийн үзэл бодлын тухай сонирхолтой ярилцлага хийжээ. Энэхүү ярилцлагадаа Орос улсыг хүндэлж явдагаа онцолсон байна. Тодруулбал сэтгүүлч “Орос Украины хувьд эзлэн түрэмгийлэгч” гэж хэлсэнд санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Нөхцөл байдал тааруу байна. Та ингэж хэлэх эрхтэй байж магадгүй ч би хэзээ ч ингэж хэлэхгүй. Ингэж хэлвэл бид найзын, ахан дүүсийн харилцаагаа алдах юм. Украинчууд, оросууд та бүхэн бидний хувьд төрөл садан минь юм. Бид хагаралдах ёсгүй байсан. Хагаралдсан ч асуудлыг эртхэн шийдэх ёстой байсан юм” хэмээжээ.