Улс төр

Өнөөдөр Ерөнхийлөгч Мүүн Жаэ Ин шинэ гурван зөвлөхөө танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт Солонгосын улс төрийн бодлого хариуцсан зөвлөх, олон нийтийн харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх, боловсон хүчний бодлого эрхэлсэн болон иргэний нийгмийн асуудал хариуцсан зөвлөхүүд албан ажлаасаа гарах өргөдөл гаргасан.

Өнөөдөр Ерөнхийлөгч Улс төрийн бодлого хариуцсан зөвлөхөөр хууль тогтооч Чой Жэн Сүнийг сонгосноо мэдэгдлээ. Иргэний нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр өмнө нь Аудитын удирдлагын зөвлөх хийж байсан Ким Жон Хө сонгогдож, Байгал орчин цаг уурын салбарын зөвлөхөөр ажиллаж байсан Ким Жэ Нам олон нийтийн харилцааны асуудал хариуцан ажиллахаар болжээ.