Улс төр

Өчигдөр Шинэ Зеланд улсын парламентийн сонгууль амжилттай явагдаж өндөрлөлөө. Сонгуулиар ерөнхий сайд Жасинда Ардэрний хөдөлмөрийн нам 49.1 хувийн санал цуглуулж парламентийн 64 суудлыг эзэлж, олонх боллоо.

Сөрөг хүчний үндэсний нам 26.8 хувийн саналаар 35 суудал эзэлжээ. 9-р сард болохоор төлөвлөгдөж байсан сонгууль Окланд хотод халдвар дэгдсэнтэй холбоотойгоор хойшилсон юм. Ерөнхий сайд Жасинда Ардэрн тахлын хүнд хэцүү цаг үед хяналттай ажиллан, хоёр ч удаагийн террорист халдлагын дараа шаардлагатай арга хэмжээ аван ажилласнаараа иргэдийн дунд нэр хүнд сайтай байдаг. Ирэх дөрвөн жил ч мөн Ардэрний засаглал тэргүүлэхээр боллоо.