ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.25/ Наран ургах, шингэх 04:57-20:54

Зурхай

2023.06.25, НЯМ ГАРАГ | ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

Аргын тооллын: 2023.06.25, Ням гараг

Наран ургах шингэх: 04.57-20.54

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.

Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.