Улс төр

Доналд Трампын хамгийн том хүү, Доналд Трамп Жр. энэ долоо хоногийн эхээр коронавирусний халдвар авсан талаар Блүүмберг Ньюс Баасан гарагийн орой мэдээллээ.

Түүнд одоогоор шинж тэмдэг илрээгүй, өөрийгөө тусгаарласан байгаа юм байна.

Хэвлэлийн төлөөлөгч нь биеийн байдал нь хөнгөн, эрүүл мэндийн Ковид-19 халдварын бүх заавар зөвлөмжийг даган мөрдөж байгаа гэжээ. Харин Цагаан ордноос Доналд Трамп Жр.-ийн халдварын талаар  албан ёсоор мэдэгдээгүй байна. 

Өнгөрөгч 8 сард найз эмэгтэй Кимберли Гүйлфойле нь коронавирусний халдвар авсныг 10 сард Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп, түүний хүү Барон нарын шинжилгээ эерэг гарах үед мэдэгдэж байжээ.

Сүүлийн өдрүүдэд Цагаан ордонд халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.