Буяны ажил, эмнэлгийн бичигтэй иргэд цахим орчинд зар тавин таксинд явж байна

Нийгэм

QR кодыг зориулалтын бусаар ашиглах, бусдад дамжуулах, цагийн хязгаарлалт зөрчих тохиолдол гарч байгааг ТЦА-аас мэдэгдлээ. Мөн хяналт шалгалтаар буяны ажил, эмнэлгийн бичигтэй иргэд цахим орчинд зар тавьж таксинд явсан зөрчлийг илрүүлсэн байна.  Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргасан 228 QR зөвшөөрлийг цуцалжээ.

Хөл хорио тогтоосноор амьжиргаа залгуулах ажилгүй болсон иргэд ийнхүү хууль бусаар такси үйлчилгээнд явах болжээ. Тэд явах газраасаа шалгаалан үнээ тогтоодог байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар 20-100 мянган төгрөгийн  үнэлгээдэг байдаг гэсэн юм. ТЦА-ны хяналт шалгалтаар энэ мэт зөрчлүүд илэрч байгааг тодотголоо.  Одоогоор 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл QR кодтой хөдөлгөөнд оролцож байгаа. Цар тахлын нөхцөл байдал хүнд, эрсдэл буурахгүй байгаа энэ үед иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, энэ мэт хууль бус үйлдэл гарган өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг ТЦА-аас анхаарууллаа.