Үйл явдал

БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяраар манай урд хөршийн иргэд 7 хоног бүх нийтийн амралттай байжээ. “Алтан долоо хоног”-ийн үеэр Хятадын иргэд дотоодын аялал жуулчлалаар их явж, 10-р сарын 1-7-ны хооронд үргэлжилсэн бүх нийтийн амралтын өдрүүдэд дотоодын аялал жуулчлал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 22%-иар өссөн үзүүлэлттэй байна. 

Энэ жилийн улс тунхагласан баярын өдрийн бүх нийтийн амралтын өдрүүдэд эх газрын Хятадын иргэд Макаог олноороо зорьжээ. Макаогийн эрх баригчдын мэдээлж байгаагаар зөвхөн 10-р сарын эхний өдрүүдэд эх газрын Хятадаас 163 мянган иргэн Макаог зорин ирсэн байна. Түүнчлэн Хонконг-Жухай-Макаогийн гүүрээр нэг өдөртөө 18,400 хүн зорчсон нь өмнөх дээд үзүүлэлтээс нэг дахин илүү үзүүлэлт болжээ.