Үйл явдал

НҮБ-ын албаны хүн болох Стефан Дюжаррик Нью Йоркод хийсэн тусгай мэдэгдлийнхээ үеэр түүнчлэн Мали дахь өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Тэрээр Мали дахь НҮБ-ын цэнхэр дуулгатнууд халдлагад өртсөн явдлыг сөхөн мэдээлэл хийсэн байна. 

Малид НҮБ-ын энхийг сахиулагчид нутгийн зэвсэгт дайчдын халдлагад өртөн, 1 хүн амиа алдаж, 4 хүн гэмтэж шархадсан юм. Энэ сарын 6-нд буюу өнгөрсөн ням гарагт Мали улсын хойд хэсэгт НҮБ-ын цэргийн цуваа замын хажууд байрлуулсан тэсрэх бөмбөгөнд өртсөн байна. Энэ халдлагад Чад улсын нэг энхийг сахиулагч амиа алдан, 3 хүн шархаджээ. Энэ өдөр түүнчлэн Малигийн төвд байрлах Мопти-д мөн НҮБ-ын энхийг сахиулагчдын эсрэг халдлага болж, Того улсын энхийг сахиулагч гэмтэж шархадсан байна. Стефан Дюжаррик Мали дахь дотоодын хямралын талаар цаг үеийн мэдээлэл өгч, халдлагад өртсөн, амиа алдсан энхийг сахиулагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.