Канад Улс 12-15 насны хүүхдүүдэд Файзер-Бионтек вакцин тарихыг зөвшөөрлөө

Ковид-19 /дэлхий/
Канад Улс Файзерын Ковид-19 вакциныг 12-оос 15 хүртэлх насны хүүхдүүдэд зөвхөн эхний тунг хэрэглэхийг зөвшөөрлөө.
5 сарын 5-ны Лхагва гарагт Холбооны эрүүл мэндийн яамнаас мэдэгдэхдээ
"Энэхүү вакциныг өсвөр насны бүлгийнхэнд хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй гэж тодорхойлсон. Хонгилын үзүүрт бид гэрэл харж байна."

гэжээ.

Канадын холбооны засгийн газар 10 сая тун вакцин худалдан авсан байна. Файзер вакцины хувьд Германы Бионтектэй хамтран хөгжүүлсэн, аюулгүй байдал, үр дүн, чанарын стандартыг хангана гэж үзэж байна.

Канадад  коронавируст халдварын 1,249,950 тохиолдол бүртгэгдсний 20 хувь хүн 19-өөс доош насны хүүхдүүд юм. Тус улсад нийт 24, 396 нас баралт бүртгэгджээ.


Эх сурвалж: CNA