Үйл явдал

Тайландын Кхауяй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 6 заан хүрхрээний ус руу орж амиа алдсан золгүй явдал гарсан талаар бид танд мэдээлж байсан. Тэгвэл Тайландын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд эдгээр 6 заанаас гадна дахин 5 том заан амиа алдсан болохыг олж мэджээ.

Кхауяй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт байрлах хүрхрээний дэргэд нийтдээ 11 заан үхсэн байгааг агаараас авсан зурагнаас олж мэдсэн байна. Тайландад хүрхрээний ус руу унасан бяцхан тугалаа аврахаар сүргийн 5 том заан ээлж дараалан ус руу орж, зарим нь эрэг дээрээс хальтирч орон улмаар ширүүн урсгалд урсан амиа алдсан талаар мэдээлж байсан юм. Гэвч сүүлд олж тогтоосноор энэ явдлын үеэр 6 заан биш нийтдээ 11 заан ийм байдалтайгаар живж амиа алдсан болохыг тогтоосон байна. Тайландын өмнөд хэсэгт байрлах Кхауяй дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300-аад заан амьдардаг юм.