Үйл явдал

Шведын хатан хааны шинжлэх ухааны академи 2019 оны Нобелийн физикийн салбарын шилдгүүдийг нэрлэлээ.   Шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй шагналыг энэ жил одон орон, сансрын шинжлэх ухааны салбарт онолын чухал нээлт хийсэн Америкийн эрдэмтэн Жеймс Пиблз болон Швейцарын эрдэмтэн Мишель Майор, Дидье Кело нар хүртжээ.  

Нобелийн физикийн шинжлэх ухааны салбарын шагнал хүртсэн Америкийн эрдэмтэн Жеймс Пиблз “сансрын физикийн шинжлэх ухааны онолын нээлт”-ийнхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон бол Швейцарын Мишель Майор болон Дидье Кело нар “нарны аймгийн одыг тойрсон экзо гаригийн нээлт”-ээрээ Нобелийн шагналтнууд болжээ. Шведын хатан хааны академи эрдэмтдийн нээлт, судалгааны ажлуудыг одон орон судлалын салбарт хувьсгал авчирсан нээлтүүд гэж онцолсон байна.

Принстоны их сургуулийн профессор Жеймс Пиблсын хувьд тэрээр гариг ертөнц дэх их дэлбэрэлтийн дараагаар ертөнцийг бүрхсэн реликт цацрал гэж байдгийг онолын хувьд баталсан байна. Тэгвэл түүнтэй хамт Нобелийн физикийн салбарын шагналыг хуваалцаж байгаа Швейцарийн эрдэмтдийн хувьд тэд нартай төстэй од гаригсыг тойрон эргэлдэх шинэ экзогаригуудыг нээжээ. Тэд 1995 онд 51 Пегаса b нэртэй экзогариг нээснээсээ хойш тэнгэрийн заадсын дагуу нийтдээ 4 мянган бичил экзогариг олж нээсэн байна.