Үйл явдал

Хятадын зүүн хэсгийн Цзяньсу мужид ахуйн чанартай осол болж, хүний амь нас үрэгджээ. Уси хотод рестораны барилгад ахуйн хий  алдагдсанаас хүчтэй дэлбэрэлт болсон байна. 

Рестораны барилгад болсон дэлбэрэлтийн улмаас орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар 9 хүн өртөн амиа алдаж, 10-аад хүн гэмтэж түлэгдсэн байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар үдийн 11 цагийн алдад, гудамжинд байрлах хүн олноор орж үйлчлүүлдэг ресторанд болжээ. Гал сөнөөгчид болон түргэн тусламжийнхан шуурхай ирж ажилласан байна.