Хятадын автомашин үйлдвэрлэгч “BYD” компани нэг сая ширхэг “EV” машин үйлдвэрлэнэ

Технологи-360

БНХАУ-ын “BYD” машин үйлдвэрлэгч компани суудлын цахилгаан автомашиныг Европ руу нийлүүлэх зорилт тавьсан талаар мэдээллээ.

БНХАУ-ын Шэнжэн хотод болсон автомашинтай холбоотой үйл ажиллагааны үеэр машин үйлдвэрлэгч “BYD” компани шинэ төрлийн цахилгаан машин нэг сая ширхгийг үйлдвэрлэнэ гэж мэдээлсэн байна. Энэ машинуудыг дэлхийн олон оронд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр хамгийн анхны нэг сая ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэсэн Хятад компани болно гэдгийг захирал нь онцолжээ. Энэ жилийн эхний хагаст Норвеги улс руу 1,500 машин нийлүүлэхээр ажиллаж байгаа юм. BYD компани нь цахилгаан автобусыг дэлхийн улс орнуудад нийлүүлж байсан туршлагатай.