Үйл явдал

Өмнөд Солонгосын Докдо арлын ойролцоо өнгөрсөн сарын сүүлээр гал сөнөөх албаны нисдэг тэрэг унаж осолдон, 7 хүн сураггүй алга болсонд тооцогдоод байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгосын онцгой байдлын аврах албаныхан нисдэг тэрэг унаж осолдсон Япон тэнгисийн уснаа самналт хийж, нисдэг тэрэгний сэгийг олсон байна.

Airbus компанийн EC225 загварын нисдэг тэрэг 10-р сарын 31-ний өдөр Япон тэнгисийн уснаа осолдсон юм. Нисдэг тэргэнд 7 хүн явжээ. Тэднийг одоогоор сураггүй алга болсонд тооцон эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл осол болсноос хойш 5 хоногийн дараа эргийн аврах албаныхан нисдэг тэрэгний сэгийг далайн уснаас олж, гаргаж иржээ.

Нисдэг тэргийг удахгүй Пхохан дахь боомтоос Кимпхо дахь нисэх буудал руу авчрахаар төлөвлөж байна. Түүнчлэн мэргэжилтнүүд нисдэг тэрэгний хар хайрцгийг шинжилгээнд илгээж, осол болсон шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа юм.