Үйл явдал

Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Компанийн 2019 оны санхүүгийн жил 4-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд үргэлжилсэн байна. 

Toyota компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн хагас жилийн тайлангийн хурлаар Японы автомашин үйлдвэрлэгч компанийн ашиг орлого нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал өнгөрсөн жилийн мөн үеийн тайлантай харьцуулахад Toyota компанийн цэвэр ашиг орлого 3%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Toyota-ийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, Lexus, Daihatsu, Hino зэрэг машины борлуулалт 5 саяд хүрчээ. Нийтдээ өнгөрсөн хугацаанд Toyota компани 5 сая 450 мянган машин зарж борлуулан, орлого нь 4%-иар өсч, цэвэр ашиг нь 2,6%-иар нэмэгдэн 11 тэрбум 700 саяд хүрсэн амжилттай ажиллажээ.