Үйл явдал

Энэтхэгийн Кашмир мужид хүйтний эрч огцом нэмэгдэн, хойд нутгаар нь цас оржээ. Кашмирын дээд хэсгээр, тэр дундаа Гульмарг, Сонамарг зэрэг аялал жуулчлалын бүсэд цас орж, хаа сайгүй цасан цагаан өнгөнд хувирчээ. 

Кашмирын уулархаг бүсэд цас орж хүйтрэн, харин хөндий газраар бороо орсон байна. Энэ үеэр агаарын температур Цельсийн 10 градус хүртэл бууж, нам дор газруудад ч мөн хүйтэн сэрүүн болжээ. Жамму мужийн Пунч болон Ражуриг холбосон Моголын зам цасанд дарагдаж, автомашины хөдөлгөөн хаагдахад хүрсэн байна. Орон нутгийн цаг уурчдын мэдээлж байгаагаар энэ жил Кашмирт олон жилийн дундажтай харьцуулахад агаарын температур хэдэн градусаар буусан үзүүлэлттэй байгаа юм.