Үйл явдал

Японы нийслэл Токио хотноо байрлах Дисней парк ирэх 2020 онд болох Зуны Олимпийн болон Паралимпийн наадмын өмнө аюулгүйн арга хэмжээгээ нэмэгдүүлж байна. Дисней паркийн аюулгүйн албаныхан Диснейлэндээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд одооноос эхлэн зохион байгуулалттай арга хэмжээ авч эхэлжээ.

Tokyo Disney Resort паркийн үүдний нэвтрэх хэсэгт нэмэлт рентген сканерууд, мөн металл илрүүлэгч бүхий аюулгүйн хаалт, хаалганууд бий болжээ. Хэдийгээр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авч эхэлж байгаа ч бяцхан үйлчлүүлэгчид, тэдний эцэг эхчүүдэд таагүй байдал үүсгэхгүйн тулд хамгаалалтын ажилтнууд тэдэнд алхам тутамд нь тусалж дэмжин, зааварчилгаа өгөн ажиллаж байна. Түүнчлэн Tokyo Disney Resort паркаас гадна хамгаалалтын ийм хаалгануудыг Disneyland болон Disney See-д мөн байрлуулжээ.