Үйл явдал

Английн хойд хэсэгт үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Дон голын ус үерлэн эргээсээ хальж, Йоркшир муж үерт автжээ. Цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас Йоркшир мужийн ихэнх хотууд үер усны гамшигт автаад байна.

Үерийн улмаас Ротерем хотод аврагчид завь ашиглан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй байдалд оржээ. Түүнчлэн хотын төвийн дүүрэгт амьдардаг хүмүүс усанд автсанаас орон гэрээ орхихоос аргагүй байдалд орсон байна. Дербишир мужид Дервент голын ус эргээсээ халин үеэрлэж, нэг эмэгтэй үерийн усны хүчтэй түрлэгт хөл алдан урсаж золгүйгээр амиа алджээ. Донкастер орчимд орон нутгийн эрх баригчид нь үер усны гамшгийн улмаас хэд хэдэн суурингийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Гамшгийн улмаас Дерби болон Шеффилдыг холбосон авто зам хаагджээ. Түүнчлэн Английн Йоркшир мужийн ихэнх нутаг дэвсгэр дээр төмөр замын хөдөлгөөнийг аюулгүйн үүднээс хаагаад байна. Цаг уурчид бороо үргэлжлэн орж болзошгүй талаар анхааруулж, үерийн гамшиг нүүрлээд байгаа нутгийн иргэдийг анхаарал болгоомжтой байхыг хүсчээ.