Сирийн Идлиб хотын түймрээс амь үлдсэн охин гэрийнхэнтэйгээ эргэн нэгдлээ

Үйл явдал

Одоогоос жилийн өмнө Сирийн Идлиб мужийн дүрвэгсдийн хуаранд гарсан хүчтэй гал түймрийн үеэр азаар амьд мэнд үлдсэн бяцхан охин эргээд гэр бүлтэйгээ нэгджээ. Хагас жилийн өмнө бяцхан Далал болон түүний эцэгт Турк улс орогнол үзүүлэн, эмчилгээ сувилгаа хийж охиныг хөл дээр нь босгон, эрүүл саруул болгожээ.

Туркийн Газиан-тепе хотод охинд шаардлагатай бүхий л эмчилгээг хийж, олон улсын хүмүүнлэгийн байгууллага эмчилгээний зардлыг нь сайн үйлсийн аян өрнүүлэн цуглуулан төлжээ. Улмаар хувийн доноруудын хандивласан мөнгөөр Далал охины ээж, бусад ах, эгч дүүс нь Турк-Сирийн хилийг даван, охины гэр бүл эргээд нэгдэж байна. Түймэрт өртөн амиа алдах шахсан бяцхан охины амьдрах магадлалыг эмч нар 10% гэж үзэж байжээ. Охин толгой, нүүр, их биендээ түлэгдэж, уушиг нь устах шахсан юм.

Эмч нар охины хоёр гарын шууг тайрахаас аргагүйд хүрч, бараг нөгөө ертөнцөөс охиныг эргэн амьдруулжээ. Охинд арьс шилжүүлэн суулгах мэс засал хийж, хөмсөг, уруулыг нь нөхжээ. Далалыг том болохтой зэрэг нүүрэнд нь гоо сайхны мэс ажилбар хийхээр төлөвлөж байна. Сирийн дотоодын хямралын улмаас бараг хагас сая гаруй хүн амиа алдаж, улсынх нь хэдэн зуун иргэн эх орноо орхин дүрвэхэд хүрч, өнөөдөр ч олон хүн майхан хотхонд, хүнд нөхцөл байдалд амьдарч байна.