Үйл явдал

Тайландын Пхаяо мужид эртний түүхэн дурсгалт эд зүйлсийг дэлгэсэн шинэ музей байгуулжээ. Кунхуан хотын Ват Тхами-карам сүмийн дэргэд байгуулсан музейд 50-100 жилийн настай шашны болоод сахиусан эдлэл хэрэглэлийг дэлгэн тавьсан байна. 

Музейд Тайландын хойд нутгийн иргэдийн соёл, зан заншлыг харуулсан эртний 200-аад сахиус, эд зүйлс, хувцас хэрэглэлийг дэлгэжээ. Тайландын хойд нутгийнхан эртний арга барилаар бүтээсэн сахиуснууд нь ид шидтэй гэдэгт итгэж, өвөг дээдсээс уламжлан ирсэн арга барилаар өнөөг хэр сахиусаа хийж, зүүдэг байна. Музейд Ланна гэх бурхны сахиус болоод хувцас хэрэглэлийг дэлгэн тавьжээ. Нутгийн иргэд ийм сахиус зүүх нь тэднийг аливаа осол гамшгаас сэргийлдэг гэж үздэг байна.