Үйл явдал

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Вашингтон хотноо байрлах хүүхдийн эмнэлгээр зочилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд багачуудтай уулзжээ. Тэргүүн хатагтай энэ үеэр хүүхдүүдэд удахгүй болох зул сар, шинэ жилийн баярын бэлэг өгч, тэдэнд ном уншиж өгчээ. 

АНУ-ын тэргүүн хатагтай зул сарын баярын өмнө хүүхэд багачуудад зориулсан олон арга хэмжээнд оролцож, энэ үеэр буяны болоод хүмүүнлэгийн үйлс бүтээдэг уламжлалтай болжээ. Өнгөрсөн 2018 онд мөн хатагтай Мелания Трамп хүүхдийн эмнэлгээр зочлон, хүүхэд багачуудтай уулзан, тэдэнтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлж, өвчин зовлондоо шаналан хэвтэх хүүхдүүдэд баяр баясгалан бэлэглэж байсан юм.

Энэ жил ч мөн хатагтай Трамп Вашингтон дахь хүүхдийн эмнэлэгт очиж, хүүхэд багачуудтай уулзжээ. Тэрээр Вашингтон хотын Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд багачуудтай уулзан, тэдэнд зул сарын үлгэр уншиж өгөн, бэлэг тараан, хамтдаа тоглож, бүтэн өдрийг өнгөрүүлсэн байна.