ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.09.15/ Наран ургах, шингэх 06:29-19:06

Зурхай

2021.09.15, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 9. НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2021.09.15, Лхагва гараг

Наран ургах шингэх: 06.29-19.06

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.