Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлал хэлбэрээр олгож, шаардлагатай бол 50 хүртэлх хувийг авч болохоор зохицуулна

Нийгэм

Засгийн газраас олгож байгаа нийт халамжийн 1,3 их наяд төгрөг зөвхөн хүүхдийн мөнгөнд зарцуулагдаж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгодог болсон ч ирэх онд 20 мянган төгрөг болгохоор төсвийн урьдчилсан төсөлд тусгасан. Гэхдээ 100 мянган төгрөгөөс шууд 20 мянган төгрөг болгон бууруулах нь хүүхдийн мөнгөөр амьжиргаа залгуулж байгаа иргэдэд хүндээр тусах тул шат дараалалтай буулгахаар засгийн газар төлөвлөсөн байна. 

Засгийн газрын тэргүүн хүүхдийн мөнгийг хуримтлал хадгаламж хэлбэрээр олгодог болгоно хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлдэг болох зохицуулалт хийхээр боллоо. Ингэснээр хүүхэд 18 нас хүрэхэд 19-20 сая төгрөгтэй амьдралд хөл тавина гэж тооцоолж байна. Хэрэв амьдралын боломж муу, ар гэрийн гачигдалтай бол хүүхдийн мөнгөний 50 хүртэл хувийг авч болдог байхаар төсөлд тусгажээ.