Үйл явдал

Туркийн Стамбул хотын хуучин дүүрэгт эртний хивс, хивсэнцэр, гар урлалын үнэт бүтээлүүдийг сэргээн засварладаг газар байдаг гэнэ. Стамбул хотын Беязит сүмийн дэргэд Туркийн эртний эдлэлийг хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг сэргээн засварлах газар ажилладаг байна. 

Эртний сүмийн дэргэд сүүлийн 2 жилийн хугацаанд мэргэжлийн гар урлаач 60-аад хүнийг нэгтгэдэг Хереке гэх сэргээн засварлах газар ажиллаж байна. Энд эртний хивс, хивсэнцэрийг сэргээн засварлаж байгаа юм. Уран гартнууд хамгийн дээд тал нь 130 жилийн настай эртний хивсийг сэргээн засварлаж байна. Үүний тулд маш нарийн ажиллагаа, ур чадвар шаардагдана. Эртний, гар хийцийн хивснүүдийг сэргээхийн тулд эхлээд угаалга хийж, дараа нь хатаан, дараа нь хивсний өнгө хээг алдагдуулалгүйгээр нэхэж, сэргээн засварлаж байна. Түүнчлэн эртний хивсийг дууриалган хийж, тухайн гар урлалын эд зүйлийг алдагдахаас сэргийлж байна. Эндхийн уран гартнууд сэргээн засварласан хивс, хивсэнцэрээрээ дараа нь үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа юм.