Үйл явдал

Мьянмарт олон улсын сувдны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мьянмарын үнэт чулууны музейд үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, энэ үеэр мөн ховор, байгалийн сувднуудыг үнэ хаялцуулан зарах юм байна.

Най Пиу музейд байгалиас олборлосон ховор нандин сувднуудыг дэлгэн тавьжээ. Нийтдээ үзэсгэлэн худалдаанд 270 лот тавьснаас 85-ыг нь үнэ хаялцуулах зарах юм байна. Эдгээр сувднуудыг Мьянмарын Андаман Пёрл болон Пайе Пхо Тун зэрэг сувдны олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг компаниуд үзэсгэлэн худалдаанд авчирсан байна. Энд тавигдсан сувднуудаас хамгийн үнэтэй нь 2 мянган еврогоос эхлэн үнийг нь дуудаж байгаа байгалийн сувд юм.