Үйл явдал

Италийн Бриндизи хотын ойролцоогоос дэлхийн 2-р дайны үеийн тэсрэх бөмбөг илрүүлжээ. 

Бриндизи хотын Андромедын театрын ойролцоогоо явагдаж байсан барилгын ажлын үеэр аюултай зэвсгийг олжээ. Энд хийгдэж байсан газар шорооны ажлын үеэр тэсрээгүй үлдсэн байлдааны зэвсэг олж, мэргэжлийн сапёрууд дуудсан байна. Цэргийн мэргэжилтнүүд тэсрэх бөмбөг олдсон газрыг тусгай хамгаалалтад авч, хөл хорин, улмаар тэсрэх бөмбөг ямар байдалд байгааг судлан тогтоож, аюулгүйжүүлэх арга хэмжээ авчээ. Энэ үеэр аюулгүйн үүднээс ойролцоох дүүргээс 54 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар тэсрэх бөмбөгийг аюулгүй газарт аваачин устгалд оруулжээ.