ЭМЯ: Эмийн нөөц таслалдсан асуудал байхгүй

Эрүүл мэнд

Монгол улс хилийн дөрвөн боомтоор эм, эмнэлгийн хэрэгслээ татан авдаг. Тодруулбал, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Чингис хаан ОУНОБ гэсэн хэсгүүдээр эмээ татан авч байна.

Гэвч Замын-үүд боомт хаагдсанаас үүдэн эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдож байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл холбогдох албаныхан нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, нөөц бүрдүүлэх тал дээр салбар яам анхаарч ажиллаж байгааг мэдэгдлээ.

 Харин ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Одоогоор эмийн нөөц тасарсан асуудал гараагүй" гэлээ. 

Замын-Үүд боомт хаагдсантай холбоотойгоор хүнс болон эм эмнэлгийн хэрэгсэл хомсдох асуудал үүсээд байна. Тэгвэл салбар яамдын зүгээс урд хөрштэй бараа бүтээгдэхүүнийг яаралтай татан авах, өөр боомтоор нэвтрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгааг албаныхан хэлж байгаа юм. Эрээн хотын боомт ирэх он хүртэл нээхгүй байх эрсдэл байгааг ч зарим эх сурвалж хэлж байна.