Н.Ганибал: Махны экспортыг нэмж, гаалийн татвараас дотоодын хэрэгцээний үнийг барих боломжтой

Улс төр

Манай улс 70 сая орчим малтай. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгойн тоонд бус чанарт анхаарах шаардлага үүссэнийг хаа хаанаа хэлдэг.

Гэсэн ч малаас гарах ашиг шимийг 100 хувь худалдан боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Сүүлийн хоёр жилийн турш үргэлжилж байгаа цар тахлыг хохирол багатай даван туулж, иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх үүднээс засгийн газраас дотоодын махны үнийг тогтвортой барьж, хэрэгцээгээ хангах бодлого баримталж байгаа юм.

Малын тоо өсч байгаа ч малчдын амьдралд төдий л нэмэр болохгүй байгааг гишүүн хэлж байна. Тиймээс засгийн газраас бодлогоо өөрчилж махны экспортыг өнгөрсөн жилийнхээ хэмжээд, эсвэл багахан хувиар нэмэгдүүлэхэд зөвхөн эндээс нэг тэрбум төгрөг олох боломжтой гэж тооцоолжээ. Үүний зэрэгцээ дотоодын махны хэрэгцээгээ хангаад зогсохгүй хямд үнээр тогтоон барих боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Н. Ганибал хэлж байна.